Dress code
Хуримын ёслолд маань оролцохдоо "Island Chic" буюу өнгөлөг бөгөөд хөнгөн, тухтай хувцаслахыг урьж байна. Өнгөлөг даашинз, хөвөн даавуун хослол, эсвэл биед эвтэйхэн хувцаславал хамгийн тохиромжтой. Хуримын ёслол болон хүлээн авалт далайн эргийн элсэн дунд болох тул эмэгтэйчүүд маань сандал, өргөн өсгийтэй гутал сонгохыг зөвлөе.
Childcare
Зочдынхоо тав тухыг бодолцоод хуримын ёслолын үеэр бага насны (5-с доош) хүүхдүүдгүйгээр тэмдэглэхээр шийдсэн тул бяцхануудаасаа уучлал хүсье. Мэдээж хүлээн авалтад хүүхдүүд оролцоход нээлттэй. Хуримын ёслолын үеэр хүүхэд харах үйлчилгээ судалж байгаа тул баталгаатай болмогц дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцана.
RSVP
Хуриманд оролцох боломжтой эсэхээ 2026 оны 10-р сарын 1-ний дотор бидэнд мэдэгдэнэ үү. Энэхүү вэбсайт дээрх RSVP маягтыг бөглөх эсвэл бидэнтэй шууд холбогдон мэдэгдэх боломжтой.
Wedding gift
Та бүхэн хол замыг туулж, баярт мөчийг маань хамт тэмдэглэх нь бидний хувьд хамгийн том бэлэг юм. Хэрэв бэлэг өгөхийг хүсвэл бал сарын аялалд маань нэмэрлэвэл бид хоёр талархах болно.
Arrival time
Аяллын ядаргаагаа тайлж, Боракай арлаар аялах цаг гаргахыг хүсвэл 12-р сарын 17 гэхэд Боракайд ирсэн байхыг зөвлөж байна. 12-р сар бол Боракайн хамгийн ачаалалтай улирал тул нислэгийн хуваарь заримдаа өөрчлөгдөх тохиолдол гардаг. Иймд цагийг нь хэт тулгахгүй ирвэл сайн шүү.
Hotel booking
Аль болох эрт захиалахыг зөвлөж байна. 12-р сар бол Боракайд хамгийн ачаалалтай үе бөгөөд буудлууд захиалга ихтэй байдаг. Хуримд оролцох боломжтой эсэхээ мэдмэгцээ байрлах буудлаа сонгон захиалгаа өгөхийг зөвлөе. Хэрвээ хурим болох Crimson Resort-д буух бол албан ёсны вэбсайтаар захиалга хийхдээ "WEDDING10" кодыг ашиглавал 10%-ийн хөнгөлөлттэй.
Accommodation
Боракай арал жижигхэн учраас арлын хаана ч байрласан цахилгаан түктүкээр багахан яваад л хурим болох буудал руу хүрэх боломжтой. Бидний хурим Crimson Resort & Spa Boracay-д зохион байгуулагдах тул хамгийн амар сонголт нь тус буудалд байрлах юм. Гэхдээ Боракай арал дээр Airbnb болон бусад буудлуудын сонголт олон бий. Та бүхэн booking.com, trip.com зэрэг сайтуудаас харьцуулж байгаад өөрийн шаардлагад нийцсэн газартаа буухад болноо. Мөн манай хуримын зохицуулагч дараах зочид буудлууддаа хөнгөлөлттэй үнээр захиалга хийхэд туслах боломжтой. - Savoy - Discovery Shores - Pinnacle Boracay Имэйл: weddingsbyrse@gmail.com Viber / WhatsApp: +63 966 154 3476 Имэйлийн гарчиг (Subject): Wedding Guest: Maika & Marla Wedding